МОНГОЛ УЛСАД “КОВИД-19” ХАЛДВАРЫН НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 455 БОЛЛОО…

2020.11.18-ны 11:00 цагийн байдлаар, ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Зоонозын явуулын лаборатори, мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирусын халдвар илэрсэн байна.
Улаанбаатар хот дахь “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирусын халдвар илэрчээ.