ХАН-УУЛ ДҮҮРЭГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ БҮХИЙ ИРГЭДИЙН ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТЛЫН ШИНЖИЛГЭЭГ ТАВАН ЦЭГТ АВЧ БАЙНА…

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 18 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Хан-Уул дүүрэгт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг Яармаг салбар амбулатори, 18-р сургуулиуд дээр товлосон цагийн дагуу шинжилгээнд хамруулж байгаа.

Дүүргийн хэмжээнд сэжигтэй тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан эрсдэл өндөртэй бүсүүдэд ойрын болон дам хавьталтай иргэдээс сорьцын шинжилгээ авах цэгүүдийг нэмэгдүүлсэн.

Иргэд шинжилгээний хариугаа www.119.mn вэб сайтаас өөрийн регистрийн дугаараар авна.