КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ 10 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Иргэн ТА дараах ковонавируст халдварын үед ажиллаж байгаа сайн дурын шинжилгээний 10 цэгээр өөрийн биеэр очиж үнэ төлбөргүй түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдах боломжтой.

Иргэд шинжилгээний хариугаа www.119.mn вэб сайтаас өөрийн регистрийн дугаараар авна.