Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэсэг байгуулагдаж, эдгээр иргэдээс шинжилгээ авах 20 цэгийг долоон дүүрэгт байгуулсан.
Иргэн https://119.mn/ сайтад нэвтэрч, бүртгүүлнэ. Явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө, хариу 6-8 цагийн дараа гарна.
Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор гэртээ очсон байх ёстой. Очоод 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, 14 хоносны дараа дахин шинжилгээ өгнө.
Орон нутагт зорчих хөдөлгөөн хийх 85 мянган иргэн бүртгүүлсэн. Өдөрт 8500 иргэнийг нутаг буцаахаар төлөвлөж байна. Иргэдийг буцаасны дараа оюутан, сурагчдыг нутаг буцаах ажлыг зохион байгуулна. Иргэд гэртээ очоод боломжит бүх хэлбэрээр өөрийгөө тусгаарлаарай. Аль болох илүү гэр, өрөө тасалгаандаа байх зэргээр дараагийн шинжилгээний хариу гарах хүртэл хариуцлагатай хандаарай гэж иргэдээсээ хүсэх байна. Тухайн иргэний гэр бүлийнхэн ч гарахдаа амны хаалт зүүх зэргээр дэглэмийг маш сайн баримталж, нутаг орондоо халдвар тараахгүйг хичээх хэрэгтэй.
Улсын хэмжээнд 119 мянган хүнд PCR шинжилгээ хийж, 712 тохиолдол батлагдсан. Нэг хүнд PCR шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ. Нэг PCR шинжилгээний өртөг 150 мянган төгрөг байдаг.
Орон нутагт очсон иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комисс иргэдийг бүртгэж аваад, УОК-т мэдээлэл өгч байх юм.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.АМАРЖАРГАЛ