ИРГЭДИЙН АНХААРАЛД…

Хан-Уул дүүрэгт сэжигтэй тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан Буянт-Ухаа спорт ордонд ойрын болон дам хавьталтай иргэдээс шинжилгээ авах цэг ажиллаж байсан бөгөөд тус шинжилгээний цэгийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс зогсоолоо.

Коронавируст халдварын илрүүлэг шинжилгээнд хамрагдах иргэд Хан-Уул эрүүл мэндийн төвийн Яармаг салбар амбулатори, 18 дугаар сургууль, 7 дугаар сургууль гэсэн гурван цэгээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.