Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аян өнөөдрөөс эхэлсэн.
Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн дараах цэгүүдэд хуваарилан шинжилгээг авч эхлээд байгаа юм.
Шинжилгээ авах цэгүүд:
1. Яармаг салбар амбулаторийн цэг дээр 9, 10 хорооны иргэд,
2. 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо иргэд,
3. 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хорооны иргэдийг шинжилгээнд хамруулахаар 3 цэг тусгайлан бэлтгэсэн бөгөөд 08:30-18:00 цагийн хооронд ажиллана.
Өнөөдөр /2020.12.04/-ний өдрийн 15:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн тус 3 цэг нийт 512 иргэнээс сорьцын шинжилгээ авсан байна.
Мөн дээрх сонгогдсон хороо буюу эрсдэл өндөртэй хороодын өрх тус бүрээс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдана.