Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд
Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хороодын ЯВУУЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ нийт 504 иргэнийг шинжилгээнд хамруулсан.
1. Яармаг салбар амбулаторийн цэг дээр 9, 10 хорооны иргэд,
2. 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо иргэд,
3. 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хорооны иргэдийг
4. 18-р сургууль цэг дээр – Сайн дурын шинжилгээнд хамруулахаар 4 цэг тусгайлан бэлтгэсэн бөгөөд 08:30-18:00 цагийн хооронд ажиллана.
Өнөөдөр /2020.12.08/-ний өдрийн 18:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн бүх цэг, явуулын сорьцын шинжилгээр 1242 иргэнээс сорьцын шинжилгээ авсан бол Нэг өрх – Нэг иргэн аяны хүрээн нийт 4448 иргэн хамрагдаад байгаа юм.