Хан-Уул дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны 2017-2020 оны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргатай байгуулсан 2019 оны гэрээгээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлэн, ажил дүгнэх үзүүлэлтээр “ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ээр 6 хэлтэс, 4 хороо шалгаруулсан байна.
Хан-Уул дүүргийн “2020 ОНЫ ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ээр Э.БОДЬЦЭЦЭГ даргатай Эрүүл мэндийн төвийн хамт олон, Цагдаагийн хурандаа Д.МАНЛАЙБААТАР даргатай Цагдаагийн газрын хамт олон, Г.БЯМБАДОРЖ даргатай Замын цагдаагийн хэлтсийн хамт олон, Б.АЛТАНТУЯА даргатай Мэргэжлийн хяналтын хэлстийн хамт олныг онцоллоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нар шилдгүүдэд баяр хүргэж шагналыг гардууллаа.