Энэ сарын 20 нд Налайх дүүрэгт эхний тохиолдол болон бүртгэгдээд байсан БЗД-ийн НЭ-т ажилладаг сувилагчийг ойрын хавьтал гэр бүлийн хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ.
Тэгвэл тус тохиолдлын ойрын хавьтлаас есдэх хоног дээр буюу дөрөвдөх давтан шинжилгээгээр халдвар илэрч, 2 дахь тохиолдол болон бүртгэгдлээ.
Эхний батлагдсан тохиолдлын ойрын 5, дам хавьтлын 53, автобусны хавьтал 43 нийт 101 хүнийг тогтоогоод байгаа бөгөөд тандалт судалгаа үргэлжилсээр байгаа юм.
Иймд та бүхэн зайлшгүй шаардлагатай гарах үедээ амны хаалтаа тогтмол зүүж, бээлий өмсөх, хүн хоорондын зай барихыг анхааруулж байна.
Гэртээ байх нь халдвар тархах эрсдлийг бууруулах тул гарахгүй байх, өөрийнхөө болоод хайртай бүхнийхээ төлөө хариуцлагатай байхыг уриалж байна.