БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭЭС СОРЬЦ ЦУГЛУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА…

Хан-Уул эрүүл мэндийн төвөөс явуулын 6-н баг Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тусгаарлалтанд орсон иргэдээс коронавирусийн илрүүлэг PCR шинжилгээ авах, сорьц цуглуулах үйл ажиллагаанд оролцож байна.
Тус явуулын багууд 2020 оны 1 дүгээр сарын 8, 9, 10-ны өдрүүдэд 09.00 – 21.00 цагийн хооронд өрхөөр явж сорьц цуглуулан, багцалж ХӨСҮТ, ЗӨСҮТ молекул лабораторид зөөж байгаа юм.