1000 ХҮНД НООГДОХ ТӨРӨЛТ 1.1 ПУНКТ, НАС БАРАЛТ 0.4 ПУНКТЭЭР БУУРЛАА…

Монгол Улсын хүн ам 2020 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 62.0 мянган (1.8%) хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 23.2, нас баралт 4.8, ердийн цэвэр өсөлт 18.4 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.1 пункт, нас баралт 0.4 пунктээр буурчээ.
Улсын хэмжээнд 2020 онд 77946 хүүхэд төрсний 76261 (97.8%) нь Монгол Улсад, 1685 (2.2%) нь гадаадад төрсөн байна. 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дорнод, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-2.6 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.5-11.9 пунктээр доогуур байна.
Нийт 15990 хүн нас барсны 15924 (99.6%) нь Монгол Улсад, 66 (0.4%) нь гадаадад нас барсан байна. 1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Сүхбаатар, Архангай, Увс, Дундговь аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.9 пунктээр дээгүүр, харин Говь-Алтай, Завхан, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.9 пунктээр доогуур байна.