Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч нар Баянгол дүүргийн тусгаарлалтанд байгаа иргэдээс шинжилгээ авах үйл ажиллагаанд 5-н баг гарган ажиллаж байгаагаас хамаарч Буянт-Ухаа сургууль дээрх 1 цэг ажиллаж байгаа юм.
Иймээс Хан-Уул дүүргийн хэмжээнд коронавирусийн илрүүлэг шинжилгээний 1 цэг ажиллаж буйтай холбоотой PCR шинжилгээнд хамрагдах иргэдийн ачаалал нэмэгдсэн.
Иргэн та тус шинжилгээний цэгээр үйлчлүүлэхдээ хүлээцтэй хандаж, онцын шаардлагагүй бол гэртээ байж халдвараас сэргийлэхийг хүсье.