ПОС ТӨХӨӨРӨМЖ ТАНЫ ГАРТ ОРВОЛ ЯАХ ВЭ!!!

Гэрэгэ ПОС төхөөрөмжөөр Коронавирусын илрүүлэг шинжилгээг бүртгэлжүүлж байгаа тул тухайн төхөөрөмжийг ашиглаж сурах хэрэгтэй байгаа.
ПОС төхөөрөмжид гарч болох хүндрэлүүд:
Цэнэгтэй байлгах /Шинжилгээний баг орой бүр цэнэглэх/
Update /Ажил эхлэхээс өмнө төхөөрөмжийн програмыг шинчлэх хэрэгтэй/
Цэгийн байршил тохируулах /Хэрэглэж байгаа бүртгэгч мэдээлэлийг гүйцэт оруулах, …Хан-Уул дүүрэг, 18-р сургууль гэх мэт/
Сүлжээ тасалдах /Энэ тохиолдолд төхөөрөмжийг унтрааж асаах, 4G гэсэн бичиг 2 гарч байгаа эсэхийг анхаарах, bluetooth ассан байх шаардлагатай/
Баркод бүдэг гарах /Төхөөрөмж цэнэг муу байх, цаас буруу хийх, төхөөрөмжийн ажиллагаа гацсан тохиолдолд баркод бүдэг гарч болох. Иймээс төхөөрөмжөө ундрааж асаах, тухайн шинжилгээг дахин хэвлэж шалгах, болохгүй тохиолдолд зохицуулагч эмчид мэдэгдэж төхөөрөмжийг солих шаардлагатай/
Системд нэвтрэх эрх /Ажилтан гэрэгэ апп утсан дээрээ татаж өөрийн бүртгэлээ үүсгэж төхөөрөмжид нэвтрэх эрхээ авах боломжтой/
Баркодтой цаасаа шилэн дээр наахдаа зөв наах, нарын скоч ашиглаж байхыг зөвлөж байна.
Жич: Андрод гар утастай адил тул төхөөрөмжийн тохиргоог бүртгэгч тохируулах боломжтой.