НОХОЙНД ХАЗУУЛАХААС СЭРГИЙЛЬЕ!
Сүүлийн үед бага насны хүүхдүүд нохойнд хазуулах тохиолдол их байна.
Нохойнд хазуулахгүйн тулд Та дараах зүйлийг мэдэх хэрэгтэй !
• Ороо нь орсон нохой догширдог тул олноороо байгаа нохдоос аль болох холуур явах хэрэгтэй
• Бага насны хvvхдийг ганцааранг нь нохойтой орхихгүй байх
• Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах
• Уяатай нохойд хvрэхгүй байх
• Нохойнд хvрэхдээ эхлээд гараа сунгаж vнэртvvлэх ба нvд рvv нь эгцэлж харахгүй байх
• Нохойны хvзvv, сvvлнээс нь татахгүй байх
Нохой дайрсан үед Та юу хийх вэ?
• Байгаа байран дээрээ зогс!
• Гvйж зугтаах эсвэл хашгирч орилохгүй байх!
• Дайрсан нохойг холдтол зогсох!
Хэрэв нохойнд хазуулсан, шүлсдүүлсэн бол Та юу хийх вэ?
Нохойны шvлсээр дамжин халдварлаж болзошгvй галзуу өвчнөөс сэргийлэх тарилгыг 10-14 хоног хийлгэх шаардлагатай.
Таны мэдэх шаардлагатай бусад зүйлс:
• Гудамжаар нохойтой явахдаа хошуувч болон хvзvvвчтэй, хөтөлж явах
• Нохойнд хvрсэн, хооллосон, нохойтой тоглосоны дараа гараа угаахыг хүүхдэд сургах
• Нохойны хоолыг өөрсдийн хоолноос тусад нь бэлтгэх, хадгалах
• Бага насны хvvхдийн тоглодог орчноос өөр газарт нохойг бие засуулах
• Нохойг vнсэхгүй байх, нохойн хошуувчийг нvvр амандаа хvргэхгүй байх