Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00-14:00 цагийн хооронд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхан, хумс заслын чиглэлээр ажиллаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудыг байгууллагад суурилсан тандалт, ПГУ шинжилгээнд бүрэн хамрууллаа.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 228 иргэн, аж ахуйн нэгжийн 526 үсчин, гоо сайханч, хумс засалчид ПГУ шинжилгээнд хамрагдаж тус үйл ажиллагаанд дүүргийн мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллав.
Хан-Уул дүүргийн Онцгой комисс