Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Монгол Улс Дархлаажуулалтын хуультай. Манай улс вакциныг бүртгэх журмаа түргэвчилсэн байдлаар боловсруулж баталсан.
Үүний дагуу Дархлаажуулалтын Үндэсний хороо, Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурлаа хийж, дэлхий нийтэд гараад байгаа үндсэн гол 3 вакцин болох Файзер болон Астра Зенека, Модерн үйлдвэрийн вакцинуудыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ хэмээн мэдэгдээд байна.