Хан-Уул дүүргийн хэмжээнд “Нэг хаалга, Нэг шинжилгээ” арга хэмжээг 14 блок хэлбэрээр бүсчлэн 2021 оны 02 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд 11000 шинжилгээг авахаар төлөвлөсөн байгаа юм.
ПГУ шинжилгээг тус блок бүрт суурин цэг болон явуулын багаар авахаар зохион байгуулж хаалга бүрт хүрч ажиллахаар зорьж байна.
Уг үйл ажиллагаанд Дүүрэг, хорооны ажлын хэсэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн мэргэжлийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна.