ХОРТ ХАВДРЫН ДАРАМТЫГ БУУРУУЛАХ СУДАЛГАА…

Хавдар судлалын үндэсний төв, Их Британий Хатан хааны Белфастын их сургууль хамтран Монгол улсад хорт хавдрын дарамтыг бууруулах чиглэлээр судалгаа хийж эхлээд байгаа билээ.
Энэхүү судалгааны алсын хараа нь Монгол улс хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлэх харамсалтай үзүүлэлтийг бууруулах, айл гэр бүлд хавдар өвчний улмаас үүсэж буй дарамтыг бууруулахад чиглэгдэж байгаа юм. Тиймээс Хавдрын эсрэг Таны санаа бодол нэн чухал бөгөөд Таныг энэхүү судалгаанд оролцож өөрийн дуу хоолойг Хавдрын эсрэг үйл ажиллагаанд хүргэхийг уриалж байна.
Таны санал бидэнд нэн чухал!
Та ЦАХИМ СУДАЛГААНД оролцож биднийг дэмжээрэй.
Та дараах холбоосоор нэвтэрч судалгаанд идэвхитэй оролцоно уу. Холбоос: https://www.surveymonkey.co.uk/r/nccminfoleaflet
Судалгаа 5-р сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчдод гар утасны 5000 нэгжийн урамшуулал олгогдоно.