Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж төрсөн өдөр нь тохиож байгаа сувилагч Б.Өнөрхүүд гэнэтийн бэлэг барьж, цэцгийн баглаа, гарын бэлэг гардууллаа.
Хотын дарга Д.Сумъяабазар “Ард иргэдийн эрүүл мэндийн манаанд нэн тэргүүнд зогсдог сувилагч танд Олон Улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе. Мөн төрсөн өдөр нь давхар тохиож байгаа учраас албан ёсоор баяр хүргэх гэж ирлээ. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдаа бүх талаар нь дэмжиж ажиллана” гэлээ.