ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ БАГУУД

Хан-Уул дүүрэгт ковид-19 халдварын эсрэг шуурхай хариу арга хэмжээний 16 баг, тандалтын 4 баг 24 цагаар эмнэлзүйн тандалт, хариу арга хэмжээг авч тусламж үйлчилгээг үзүүлэн, хавьталын шинжилгээнд хамруулан, зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 10 баг ажиллаж ковид-19 батлагдсан эерэг, ойрын болон дам хавьтал, сэжигтэй тохиолдол 259 иргэний гэрээр эрүүл мэндийн үзлэг хийж, эмнэлзүйн зөвлөгөө өгч, 348 иргэнээс ПГУ шинжилгээний сорьц авсан байна.