ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 20:00 ЦАГИЙН БАЙДЛААР, НИЙТ 11,311 ХҮН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДЛАА

👉Хан-Уул хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагийн байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 11,311 хүн хамрагдаад байна.
👉2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш дүүргийн 90,801 иргэн дархлаажуулалтанд хамрагджээ.
👉Дархлаажуулалтын суурин 17 цэг, явуулын 3 цэгт вакциныг 11,311 хүнд хийсэн байна.
👉Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харъяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдахыг анхааруулж байна.
Та вакцинд хамрагдахаар ирэхдээ амны хаалтаа зүүж, бээлий өмсөн, хүн хоорондын зайгаа барин халдвар, хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна.
Хан-Уул дүүргийн Онцгой комисс