АХМАД НАСТАЙ АРХАГ СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ахмад настай архаг суурь өвчтэй хүнд өгөх #зөвлөгөө
1. Халдвар хамгааллын дэглэм сайтар сахих
2. Утсаар эмчтэйгээ холбогдож эрүүл мэндийн зөвлөгөө авах
3. Архаг суурь өвчний эмийг тасралгүй, алгасалгүй ууж байх
4. Архаг суурь өвчний эмийн нөөцтэй байх
5. Ковидын шинж тэмдэгийг мэддэг байх
6. Д витамин уух
7. Биеийн халуун, амьсгалын тоо, артерийн даралт, судасны лугшилтаа өөрөө хэмжиж тэмдэглэж байх
8. Цус шингэлэх эм уух
9. Сэтгэл санаагаа тайван байлгах
10. Өөрт тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөн тогтмол хийх
#Дараах шинж тэмдэг илэрвэл #эмчид хандаарай
Үүнд:
– Халууралт 38.5°С дээш, 3-аас дээш удаа халуурвал
– Амьсгал давчдах шинж илэрвэл
– Амьсгал минутад 24 ба түүнээс дээш болвол
– Бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй амьсгаадаж байвал
– Ханиалгах зовиур нэмэгдвэл
– Эм уусан хэдий ч суурь өвчний шинж тэмдэгүүд даамжирвал