ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 70,953 ИРГЭН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДЛАА

Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран 60-аас дээш насны Эрүүл мэндийн 4-р бүлгийн ахмад настнуудыг дархлаажуулж эхэлсэн.
👉2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 18:40 цагийн байдлаар 166 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
👉2021 оны 02 дугаар сарын 23-аас хойш нийт 70,953 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс дүүрэг тус бүрд 3 автобус хуваарилан иргэдийг тээвэрлэх бөгөөд короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх , халдвар хамгааллын дэглэм баримтлах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллаж байна.
👉Улаан загалмайн хорооны гамшигтай тэмцэх багийн гишүүн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд хариуцан ажиллана.
Хан-Уул дүүргийн Онцгой комисс