2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот “Улаан түвшин”-д шилжинэ. Улаан түвшний үед:
1. Хязгаарлалт тогтоохгүй худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, хяналт тавьж ажиллах
2. Төрийн байгууллагын алба хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулахдаа тэгш, сондгойгоор тодорхой машршутын дагуу хязгаартай замын хөдөлгөөнд оролцуулах
3. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж, хяналт тавих
4. Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуй нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчинд ариутгал, халдваргүйтгэл хийх
5. Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах, эмийн сангаар үйлчлүүлэх, ковид 19-ын шинжилгээн болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангах
6. Орон нутагруу зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай болон орон нутагтаа буцах, ачаа тээвэрлэлтийг PCR/ПГУ шинжилгээний хариуг үндэслэн тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргаж, оруулах
7. Оршуулга, буяны үйл ажиллагааг 30 хүн хүртэлх оролцохоор зохицуулах
8. Улаан түвшинд шилжсэн тохиолдолд согтууруулах ундаа худалдан авах, борлуулахыг хориглох
9. Дархлаажуулалтын цэгийг нэмж суурин 120 цэг, явуулын 40 цэг /Автобусаар/ ажлуулж, хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал тэдгээрийн эмч эмнэлгийн ажилтнуудыг дайчлах
10. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн цахим бүртгэлийг сайжруулж, мэдээ мэдээллээр хангаж ажиллахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болголоо.