ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

📌Вакцины талаар иргэдийн асуултад УОК болон албаны хүмүүсийн хариулсан хариултын заримаас та бүхэндээ хүргэж байна.
✅Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?
-Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй.
✅Хөхүүл ээжүүд хийлгэхэд хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү?
– Хөхүүл ээжүүд хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий.
✅Өмнө нь ковидоор өвдсөн хүмүүс хэдэн сарын дараа хийлгэх вэ?
– Өвдөөд эдгэрсэн бол 6 сарын дараа вакцин хийлгэнэ.
✅Вакцин өвчин үүсгэх үү?
-Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй.
✅Хавдартай хүн хийлгэж болох уу?
– Хавдарын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй.
✅Элэгний өвчтэй хүмүүс хийлгэж болох уу?
– Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.
✅ 2 дох тунгаа хийлгээд хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ?
-Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй хэрэгтэй. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.
✅ Эхний тунгаа астразенека хийлгээд 2 дахь тунгаа өөр вакцин хийлгэж болох уу?
– Анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой боловч эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй.
✅ Хүн амын хэдэн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох вэ?
– Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж тогтоно.
✅ 2 тун вакцин хийлгэж дархлаа тогтсонг хэрхэн нотлох вэ?
– Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.