Хан-Уул дүүргийн иргэн та В вирусын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг хүсвэл ковид-19 халдвараас хамаарч 1-р хорооны Мөнхбадрах өрхийн эрүүл мэндийн төвд хандан вакцинаа хийлгээрэй.
https://goo.gl/maps/ojCDVTT43BXrCk5p8
Вакцин хийх товлол
Илрүүлэг шинжилгээгээр В вирусын халдваргүй болох нь тодорхойлогдсон бол 0,5 мл вакциныг бугалганы булчинд тарина. Нийт 3 тунг 0-1-6 сарын давтамжтайгаар тарина. Вакцины бүрэн тунд хамрагдах:
1-р тун: сонгосон өдөр
2-р тун: эхний тунгаас 1 сарын дараа
3-р тун: эхний тунгаас 6 сарын дараа байна.