УИХ ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Өнөөдөр энэхүү баярын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагад олон жил ажилласан ахмад ажилтнууд болон идэвх зүтгэлтэй манлайлан ажилласан залуучуудыг хүлээн авч Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Хүндэт жуух бичиг”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулан өглөө.