Сургалт, арга хэмжээний зорилго нь Хан-уул дүүргийн өрхийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтаныг хавьтлын судалгааны арга зүйд сургах, эмч, сувилагч нарыг Коронавирусын эмнэлзүй, тандалт, хариу арга хэмжээний чадавхид суралцуулах, дайчлагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч, сайн дурын идэвхтэнийг эрүүл мэндийн салбарт дайчлан ажиллуулахад халдвар хамгаалал мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ур чадвар эзэмшүүлэх, дүүргийн хүн амын өвчлөлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, коронавирусийн цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээнийг төлөвлөлтийг оновчтой болгох зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлнэ.
Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар гарах үр дүнд:
1. Дүн шинжилгээнд суурилсан мэдээллээр шийдвэр гаргагч нарыг хангаж шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй, оновчтой хэрэгжүүлж халдварын тархалтыг бууруулах.
2. Тандал, хариу арга хэмжээний багуудыг чадавхжуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадвар нэмэгдэж, коронавирусын тохиолдолын тоо буурч, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжирах.
3. Дүүргийн салбар хоорондын үнэлгээнд үндэслэн хариу арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөө, тохиолдлын удирдлагын тогтолцооны бүтэц, зааврыг шинэчлэн батлуулах.