Тархины харвалт болон бусад хөдөлгөөний чадвар бууруулах эмгэгийн үед таягийг хэрэглэх нь элбэг байдаг. Таягийг хэрэглэх нь нэг талаас ачааллыг бууруулах болон хамгаалах үүргийг гүйцэтгэх боловч тухайн хүний биеийн байдал сайжрах, хөл дээр биеийн жинг бүрэн авч чадах хүртэлх хугацаанд чухал хэрэгсэл болдог. Хэрэв биеийн байдал сайжирч, 2 хөл дээрээ биеийнхээ жинг бүрэн авч чаддаг болсон үедээ таягнаасаа татгалзах хэрэгтэй Таягийг хэрэглэхийн өмнө хөдөлгөөн засалчаас таягийг зөв тохируулж хэрэглэх талаар зөвлөгөө авах нь чухал ач холбогдолтой.
Таягны төрлүүд:
- Нэг хөлтэй таяг
- 4 хөлтэй таяг
- Суга таяг
- Тохойвчтой таяг
- Алхуулагч
Таягийг хэрхэн зөв тохируулах вэ?
Таягны гарын атгах хэсэг нь түнхний харалдаа мөн бугуйн үе хүртэл өндөртэй байна.Таягнаас гараар атгах үед тохойгоор бага зэрэг нугална. Таягыг саатай болон өвчтэй талын эсрэг талд барина
Таягтай хэрхэн алхах вэ?
Эрүүл талдаа таягаа барина.Алхах үед өвчтэй хөл болон таягаа зэрэг урагш тавьж таяг дээр биеийн жинг авна. Дараа нь эрүүл хөлийг урагш шилжүүлэн алхаж хөлөө биеэсээ бага зэрэг урагш байрлуулан өвчтэй хөлөө зөөж тавина.Алхах явцдаа урагш харж алхах хэрэгтэй
Таягтай босч зогсох
Сандлын ирмэгт ойртож суугаад таягийг өвчтэй талдаа барьж эрүүл талын гараараа сандлын бариулаас барина. Биеийн жингээ эрүүл талдаа шилжүүлэн 2 гараар түлхэж босч зогсоно.
Таягтай шатаар өгсөх
Шатанд ойрхон зогсоно. Таягаа эрүүл талдаа барин биеийн жингээ таяганд шилжүүлэн таягаа эхлээд тавина.Дараа нь эрүүл хөлөө тавьсны дараа өвчтэй хөлөө зэрэгцүүлж тавина.
Таягтай шатаар уруудах
Шатаар уруудах нь өндөр эрсдэлтэй үйлдэл учраас таягийг маш сайн хэрэглэж сурсан байх шаардлагатай.Таягаа эрүүл талдаа барьж биеийн жинг таяг дээр шилжүүлнэ. Эхлээд таягаа 1 шат доошлуулан тавьж дараа нь өвчтэй хөлөө тавьсны дараа эрүүл хөлөө зэрэгцүүлэн тавьж шатны уруу бууна.Таяг ашиглан зөв алхах болон биеийн жингээ зөв шилжүүлэн тохируулах нь нэн чухал. Иймд буруу алхааг хэвшүүлэхгүйн тулд таяг туслах хэрэгсэлээ зөв сонгохын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь эмгэг алхаа болон бусад эрсдлээс сэргийлж үйл ажиллагааны чадвар дээшлэхэд ач холбогдолтой.