“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” ДЭМБ багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төсөл Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байна.

ДЭМБ, Канад сангийн дэмжлэгтэйгээр Италийн төрийн бус “АИФО” байгууллагын Монгол дахь суурин төлөөлгчийн газар ДЭМБ-ын санхүүжилтаар Бие бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” ДЭМБ багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төсөл хэрэгжүүлж энэхүү төсөлд 6 аймаг (Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сүхбаатар, Дундговь), Улаанбаатар хотын 2 дүүрэг (Багануур, Хан-Уул) эмч, мэргэжилтнүүд  хамрагдаж байгаа юм.

 

Төслийн хүрээнд Хан-Уул дүүрэгт 2022 оны 06 сарын 02-03-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал”-ын багц сургалтыг  АШУҮИС-ийн Бие Бялдар судлалын тэнхмийн багш С.Булганчимэг,   “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв”-ийн ажилтан Н.Тамирхүү, Эрүүл мэндийн төвийн стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан албаны дарга Б.Дэлгэрмаа  нар  амжилттай зохион байгуулж сургалтанд  Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Энэхүү сургалт хийгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх эхний алхам болох юм.