БИД ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА

Яаралтай тусламж авахаар ирсэн үйлчлүүлэгчийг e-health эмнэлгийн нэгдсэн программ хангамж ашиглан яаралтай тусламжийн хуудсыг бүртгэж, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, рентген, лабораторийн шинжилгээ, антибиотик мэдрэг тодорхойлох шинжилгээг өвчтөний эмнэлзүйд суурилан цаг алдалгүй 24/7 цагаар товлож, оношилгоо эмчилгээг шуурхай үзүүлж байна.

Эрэмбэлэн ангилалт хийх, бүртгэл хариуцсан сувилагч ажиллуулж, өвчний түүх нээх, ковид түргэвчилсэн сорил тавих үйлчилгээг шинэчлэн зохион байгуулан туслах сувилагчийг нэмэгдүүлснээр асаргаа сувилгааг сайжруулсан.
Утас: 11342003, 11341003