СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО…

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Илүүдэл жингүй-Эртэч Монгол аяны үйл ажиллагааг үргэлжлүүлэх, Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамир спортыг дэмжсэн тогтвортой үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа.

Уг тэмцээний багийн дүнгээр нэгдүгээр байр Поликлиник 1, хоёрдугаар байр Нийгмийн эрүүл мэндийн тасаг, гуравдугаар байр Поликлиник 2 багууд шалгарсан юм.