Эрүүл мэндийн төвийн эмч нарын дунд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН зохион байгууллаа.
Уг уралдаан нь болзошгүй гамшгийн эрсдэлийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд багаар ажиллах ур чадварыг сайжруулах, эмч нарыг чадавхжуулахад чиглэсэн.
Тус арга хэмжээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн их эмч, анагаах ухааны магистр, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн Б.Энхчимэг шүүгчээр уригдан оролцлоо.