ХҮНИЙ ХӨГЖИЛ – НИЙГМИЙН ХӨГЖИЛ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ БАЙНА…

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дор хүргэхээр “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр амны хөндийн зөвлөгөө, зөвлөмж, сургалт, эрүүл зөв хооллолт, биеийн жингийн индекс тодорхойлох, биеийн найрлага бүтэц тодорхойлох, эрт илрүүлгийн зөвлөгөө, халдварт бус өвчний зөвлөгөө, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчний зөвлөгөө мэдээлэл, хорт зуршлаас ангижрах, архи тамхинаас гаргах арга зам, дэлгэцийн донтолт, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн дээрх сэдвүүдээр иргэдэд сурталчилгааны материал түгээх юм.