ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ БОЛЛОО…

Монгол Улсын Гамшгаас хамгаалах хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гамшгийн бэлэн байдлын сургалтыг зохион байгуулж ирсэн.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/51, “Нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах тухай” А/358 дугаар захирамжийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эрүүл мэндийн алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бүрэн хамруулж, танилцуулга мэдээлэл хийгдлээ.
Уг арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв, Наркологийн эмнэлэг, Монос трейд ХХК, Монгол эм импекс XXK, хувийн хэвшлийн ор бүхий Мангут, Натул, Гэгээн манал, Номун эмнэлгүүд зэрэг 25 байгууллагын мэргэжлийн ангиуд хамрагдсан юм.