НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО…

Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27 өдрүүдэд “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” өдөрлөгт Эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан баг иргэдэд эрт илрүүлгийн мэдээлэл, зөвлөгөө, халдварт бус өвчний талаарх ойлголт, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчний үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Өлөн үеийн сахар тодорхойлох түргэвчилсэн шинжилгээнд 104 иргэн хамрагдсан бөгөөд хэвийн 56, өөрчлөлттэй 7, чихрийн шинжингийн эрсдэлтэй 41 байна.
Мөн Артерийн даралт хэмжилтэнд 70 иргэн хамрагдаж хэвийн 38, даралт ихсэлттэй 32 үйлчлүүлэгч үзлэг оношилгоо хийлгэсэн.
Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд нийт 400 гаруй иргэн үзлэгт оношилгоонд хамрагдаж 380 иргэнд брошур тараах материал тарааж зөвлөмж зөвлөгөө өгч амжилттай оролцлоо.