НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш, Статистик, цахим мэдээллийн хэлтсийн дарга Н.Долгормаа, Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Мэндсайхан нар Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг байгууллагын үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлт, цахим шилжилт, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний явцын талаар танилцууллаа.

НЭМГ-ын дарга Д.Цэнд-Аюуш эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний хамрагдалтыг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үүрэг өглөө. Мөн өнөөдөр Олон Улсын сувилагчийн өдрийг мэндийг нийт сувилагч нарт хүргэлээ.