ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬД ОРОЛЦЛОО…

Эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн Өрхийн Эрүүл мэндийн төвийн 30 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны чиглэлээр уг Фестивальд оролцлоо.

Тус арга хэмжээний хүрээнд иргэдэд биеийн жингийн индекс, биеийн найрлага, өөх, булчингийн хэмжээ, биологийн нас зэргийг тодорхойлж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан юм.