Улаанбурхан улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг “УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” уриан дор 2023 оны 5 дугаар сарын 29-ээс 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Дүүргийн хэмжээнд 40600 хүүхдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байнгын 18 суурин, явуулын 16 цэгээр дамжуулж 180 эмч мэргэжилтнүүд дархлаажуулж байгаа бөгөөд одоогоор 4000 орчим хүүхдийг дархлаажуулаад байна.
Улаанбурхан улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас 9 нас хүртэлх хүүхдүүдийг хамруулж байгаа бөгөөд эцэг эх асран хамгаалагчид дээрх насны хүүхдүүдээ идэвхтэй хамруулж Улаанбурхан өвчнөөс сэргийлье.