Бүтээгч Хан-Уулчууд 2023 өдөрлөгийн үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан шаардлагатай тохиолдолд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Өдөрлөгт оролцож байгаа иргэдэд чих хамар хоолой, дотоод шүүрэл, ахмадын нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, биеийн жингийн индекс тодорхойлох, цусан дах сахарын хэмжээ, БЗДХ илрүүлэх зэрэг оношилгоо, шинжилгээг шуурхай хийж, зөвлөгөө өгч үйлчилж байна.
Одоогийн байдлаар үзлэг, шинжилгээнд 703 иргэн хамрагдаад байна.