АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ

Хан-Уул эрүүл мэндийн төв нь Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөнтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэн шинэ үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөний баг хамт олон Хан-Уул дүүргийг жишиг эрүүл хүн амтай дүүрэг болгохоор өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон спортын арга хэмжээг тодорхой шатлалтай зохион байгуулсаар ирсэн.
Хан-Уул дүүргийн 25 хорооны 500 ахмад настанд 16 нэр төрлийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нартай хамт хийлээ.
Энэхүү үзлэгээр ахмад настнуудын дундах өвчлөл, эрсдэлийг тандаж цаашид уг үзлэгийн өргөжүүлэх, шаардлагатай өвчтөнд дараагийн шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээ, мэс засал хийж эрүүлжүүлэх хүртэл арга хэмжээ авах юм.