ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТОВЛОЛЫН ДАГУУ 7, 15 НАСАНД ХИЙХ САХУУ, ТАТРАНГИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДАХЫН АЧ ХОЛБОГДОЛ:

-Татран өвчний ерөнхий мэдээлэл:
Биеийн гэмтэж бэртсэн хэсэгт татрангийн нянгаар бохирлогдсон эд зүйлс, хөрс шороогоор дамжин хүний биед орж, өсч, үржин хор ялгаруулснаар үүсдэг цочмог халдварт өвчин. Дэлхий даяар өргөн тархсан. Хөдөө аж ахуй эрхэлдэг, амьтны ялгадастай харьцдаг, дархлаажуулалт хангалтгүй газруудад элбэг тохиолддог. Дэлхий даяар тархсан өвчин. Хөдөө аж ахуй эрхэлдэг, амьтны ялгадастай харьцдаг, хүмүүс ихэвлэн өвчилдөг. Дэлхийд жилд 300,000 гаруй тохиолдол бүртгэгддэг. Эдгээрийн ихэнх нь Ази, Африк, Өмнөд Америкт бүртгэгддэг байна.
-Татрангийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Булчин агшиж татах, өвдөх
Эхлээд зажлуурын болон хүзүүний булчингууд дараа нь их биеийн булчин татна.
Том хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд татрангийн эхний шинж тэмдэг нь хэвлий хөших байдлаар илэрдэг.
Татран өвчний онцлог шинж нь бие нумрах, ярзайх, хөмсөг өргөгдөн шүдээ гарган инээмсэглэж буй мэтээр нүүрний хөшинг буюу таталт илэрдэг.
Нас баралт 10-80% ба бага насны хүүхэд өндөр настангуудын дунд өндөр байдаг.
-Татрангийн өвчин хүнд хэрхэн халддаг вэ?
Морь, хүн болон бусад амьтдын нарийн гэдсэнд үүсгэгч гэм хоргүйгээр хэвийн бичил биетний үүрэг гүйцэтгэн амьдардаг.
Амьтны болон хүний өтгөнөөр бохирдсон хөрс, шороо, эд зүйлд хадгалагддаг.
Хүрээлэн буй орчинд хаа сайгүй байх тул бүх төрлийн шархыг бохирдуулж халдварлуулна
Хөрс, гудамжны шороо, хүн, амьтны өтгөнөөр бохирдсон, хатгагдсан, зүсэгдсэн, түлэгдсэн жижиг хэмжээний шархаар дамжин татрангийн спор хүний биед дамжин орно. Ариун цэврийн шаардлага хангаагүй багажаар мэс ажилбар хийлгэсний дараа халдвар авч болно. Хүнээс хүнд шууд халдвар дамжихгүй.
-Татран өвчнөөр ямар хүмүүс илүү өртөмхий байдаг вэ?
Хөдөө орон нутгийнхан, халуун орны хүмүүс илүү эрсдэлтэй бөгөөд эдгээр хүн амын дунд нярайн татран элбэг байдаг.
Гаднаас хүний биед агааргүйтэн нян орж татран өвчнийг үүсгэнэ
Бүх хүн ам өвчлөх боломжтой
Хөрс, шороо, гэрийн тэжээмэл амьтадтай харьцдаг хүмүүс, гэмтэл бэртэл авах эрсдэлтэй хүмүүс
Дархлал ихээр дарангуйлагдсан эсвэл ХДХВ-ын тээгч хүмүүс
-Татран өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхэд бүрийг дархлаажуулалтанд бүрэн хамруулна
Тухайн үед дархлаажуулалтын эсрэг заалтаар хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулна
Олон нийт, эцэг эхчүүдэд татрангаас сэргийлэх дархлаажуулалтын ач холбогдолын талаар сургалт явуулж, заавал хийх дархлаажуулалтад хүүхдээ бүрэн хамруулах талаар сурталчилгаа хийнэ
Мэргэжлийн онцлог хөрс, газар шороо, бохир устай ажилладаг хүмүүс, гэрийн тэжээвэр амьтантай иргэд, цагдаа, бусад гэмтэлд өртөх эрсдэлтэй хүмүүс сахуу, татрангийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах
Өндөр настан зэрэг татрангаар өвчилж болзошгүй хүмүүсийг өрхийн эмч хяналтанд авч ил шарханд нь эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж, гэмтэл авсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах талаар зөвлөгөө өгнө
Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх
Өвчтөний шархнаас авсан шинжлэгдэхүүнд Clostridium tetani-г өсгөвөрлөнө.