Хан-Уул дүүргийн төвийн бүсийн есөн хороо, алслагдсан 12,13-р хорооны эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд хамрагдвал зохих нийт 71979 иргэнээс эрүүл мэндийн төвд 30266 иргэн хамрагдсан бөгөөд хамрагдалт 42,05% тай байна.
Эрүүл мэндийн төвийн ходоодны дурангийн шинжилгээнд 2374 иргэн хамрагдсанаас ходоод, улаан хоолойн хавдрын сэжигтэй 30 тохиолдол илэрснээс 7 нь онош батлагдсан.
Ходоодны архаг үрэвсэлтэй 1357, улаан хоолойн сөөргөө өвчин 283, ходоод гэдэсний шархлаа 146, ходоод гэдэсний ургацаг /полип/ 40 тохиолдол бүртгэгдсэн байна.