ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ…

Эрүүл мэндийн төв нь “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г Эрүүл мэндийг дэмжих төвдөө 2022 оны 5 дугаар сарын 01-ээс эхлэн зохион байгуулж байна.

Хан-Уул дүүргийн төвийн бүсийн 9 хороо, алслагдсан 12,13-р хорооны эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдвал зохих нийт 71979 иргэнээс эрүүл мэндийн төвд 30266 иргэн хамрагдсан бөгөөд хамрагдалт 42,05% тай байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл:
• 18-30 насны 5411 иргэн буюу тус насны бүлгийн 32,7%,
• 31-45 насны 10671 иргэн буюу тус насны бүлгийн 34,5%,
• 46-60 насны 8701 иргэн буюу тус насны бүлгийн 52,1%,
• 61-ээс дээс насны 5483 иргэн буюу тус насны бүлгийн 69,3% тус тус хамрагдсан байна.

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 0-17 насны эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 79.47%, Хан-Уул дүүргийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт 55.4 хувьтай байгаа юм.