ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ КИОСК ТӨХӨӨРӨМЖӨӨС 24/7 ЦАГААР АВАХ БОЛОМЖТОЙ…

Эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлийн хэсэгт байрлах киоск төхөөрөмжөөс иргэн ТА цаг товлох үйлчилгээ, шинжилгээний хариугаа 24/7 цагаар авах боломжтой юм.

Эрүүл мэндийн төвийн цаг товлох үйлчилгээнд 278050 цаг товлогдсон бол лаборатоийн шинжилгээний захиалга 349600 захиалагджээ.
• Киоск төхөөрөмжөөс 4914 цаг авсан;
• Emongolia порталаар 26700 цаг тараагдсан;
• Дүрс оношилгооны факс системд 11693 иргэний 1-5 хүртэлх 16670 зургийг дижитал хэлбэрээр хадгалсан;
• Шинжилгээний хариу 311004 цахимаар олгогдсон;
• Киоск төхөөрөмжөөс 17701 шинжилгээний хариу авсан байна.