А.СУВДАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ…

Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шуурхай хурал болж эко дүүргийн иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний цаашдын чиглэлийг хамтарч гаргалаа.

Дөрөвдүгээр сар бол хөдөлмөрийн аюулгүй байдлын сар бөгөөд ажлын байран дээрх хөдөлмөр хамгааллын асуудлууд нэн тэргүүнд байх ба эмнэлгийн мэргэжилтнүүд хэрхэн зөв аюулгүй дадал хэвшлийг эзэмшиж байж үйлчлүүлэгч нарт эрүүл амьдралын зөв хэв маягийг үлгэрлэх талаар зөвлөлөө.

Энэ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болох бөгөөд мөн тодорхой чиглэлийн дагуу ажил үүргийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарын ажилчдын ажиллах урам зоригт нөлөөлж өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах эерэг үр дүнд хүргэн гэж үзлээ.