Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Төрийн албаны бүтээмж-чадавхийг бэхжүүлэх” тэргүүлэх бодлого зорилтын хүрээнд Олон улсын менежментийн тогтолцооны ISO стандартын талаарх мэдлэг, ур чадварыг олгож, байгууллагад стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гадаад дотоод туршлага судлах хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа, “ Менежмент ба ур чадварын хүрээлэн “ ТББ-н Захирал Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм.
Санамжийн хүрээнд:
1. ISO 9001:2015- Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх; (Үйлчлүүлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх)
2. Эмч, сувилагч нарыг чадавхжуулах дотоод сургалт хөгжил хамтран зохион байгуулах;
3. БНСУлс, Турк, Хятад, Япон зэрэг хөгжингүй орнуудад эмч, алба хаагчдыг чадавхжуулах туршлага судлах хөтөлбөрт үе шаттай хамруулахад оршино.