АХМАДЫН ҮЗЛЭГ ХИЙГДЭЖ БАЙНА…

Хан-Уул дүүргийн 25 хорооны ахмадуудад урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөнтэй хамтарч Хан-Уул эрүүл мэндийн төв “ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ЭКО ДҮҮРЭГ” уриан дор амжилттай зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар оролцож Үений мэс засал, Хоол боловсруулах эмгэг судлал, Дотоод шүүрэл, Дуран гэх мэт 15 кабинетаар дамжуулж 314 ахмадуудад үзлэг, оношилгоо шинжилгээг нэгэн зэрэг хийлээ.