Өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олон нийт ажилчдын хурлаа 92 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулж энэ сарыг хөдөлмөр хамгаалалд онцгой анхаарах сар болгон ажиллахаар шийдвэрлэв.
Энэхүү хурлаар засгийн газрын 128 тогтоолоор цалин нэмэгдэж буй болон ажилчдын нийгмийн хамгаалал, дотоод журам, хамтын гэрээндээ тусгах асуудлуудаа нээлттэй хэлэлцэж тодорхой томоохон зүйл заалтууд дээрээ ажилчдын санал дэмжлэг авав.
Эмч ажилчдын төлөөлөл байгууллагын шинээр томилогдсон удирдлага А.Сувдаа даргад баяр хүргээд тодорхой санал санаачилга шийдэл гарган, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ.
Уг хурлаар ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, хамгаалах хувцас хэрэгсэл, цалин хөлс болон нийгмийн баталгааны талаар нээлттэй санал шийдэл хэлэлцэж тодорхой зөвшилцөлд хүрч өндөрлөлөө.