ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДТЭЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА…

Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122 дүгээр тушаалын дагуу Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан, Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа нар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.
Уг гэрээ нь төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулж харьяалах нутаг дэвсгэрийн өрх бүрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, чирэгдэлгүй үзүүлэхэд оршино.